Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Барселона клуб лигээ итгэл төгс тэргүүлж байна

SPS телевиз
2017 оны 9 сарын 25
SPS
Зураг зураг

Өнгөрсөн жил мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид клубт Аваргуудын лиг, Испаний Ла лиг гэсэн хоёр чухал тэмцээнийхээ цомыг алдаад байсан Барселона клуб шинэ улирлаа үнэхээр өнгөтэй эхлүүлж байна. Тэд Ла лиг эхлээд эхний таван тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулаад байсан бөгөөд өнгөрсөн зургаадугаар тойрогт доод лигээс дэвшин гарч ирсэн Гирона клубын талбайд зочлон тоглолоо.

Доод лигээс гарч ирсэн багийн хувьд Барселона клубын нэр хүндээс сүрдэв үү гэлтэй эхний хоёр гоолыг өөрсдийн хаалгандаа хийсэн бол эцсийн цэгийг Луйс Суарез тавьснаар өрсөлдөгчөө 3-0 ийн харьцаатайгаар буулган авч 18 оноотой болон Испанийн лигийг илтгэл төгс тэргүүлж байна.

Тэдний араас хамгийн ойрхон явж буй Атлетико Мадрид клуб 14 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол хамгийн чухал өрсөлдөгч болох Реал Мадрид клуб 11 оноотойгоор хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна.  Харин мэргэн буучдын жагсаалтыг мөн л Барселона клубын довтлогч Лионель Месси 9 гоолтойгоор тэргүүлж байна.

Зураг