Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 186-р тусгай цэцэрлэгт хандив өгөх үйл ажиллагаа болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 22
iKon.MN

ЗТХЯ-ны хурлын танхимд

08:30 цагт Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобуснуудад хорт утаа, дизель бохирдлыг шүүгч төхөөрөмж суурилуулах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн 504 тоотод

10:00 цагт "Нийслэлийн ЕБС-ийн захирлуудын удирдлагын арга барилыг сайжруулах нь" сэдэвт сургалт эхэлнэ.

Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд

10:00 цагт НИТХ-ын XI хуралдаан болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Бизнес эрхлэгч, ажил олгогчдын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Ят-Xa хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

ХНХЯ-ны 10 давхрын хурлын зааланд

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийг дэмжих зорилгоор хувийн туслах үйлчилгээний загвар боловсруулан Монголд нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлнэ.

186-р тусгай цэцэрлэг

11:00 цагт 186-р тусгай цэцэрлэгт хандивын үйл ажиллагаа болно. Цагдаагийн ерөнхий газрын алба хаагч нар буюу НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамт олон оролцоно. 

Live Conference Center

12:00 цагт Мянгат малчид хамтарч 10,000 ажлын байр бий болгох боломж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

14:00 цагт "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг болно.