Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар цас орж, ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Есдүгээр сарын 21, 22-нд газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

Есдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан. 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-2 градус дулаан, өдөртөө 5-10 градус.Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орж шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 12-17 градус, зүүн хэсгээр 18-23 градус байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН, БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 11-13 градус дулаан юм.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадастай. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгэээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө18-23 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
24-25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна

2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 22-нд зарим газраар секундэд 14-16 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна.

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.