Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: МАН-ын бүлгийн гишүүд эв эеээ эрхэмлэж, урагшаа харж ажиллая гэсэн саналд нэгдсэн

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Намын бүлгийн хурал өнөөдөр болсон бөгөөд хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы дараа анхы хурлаа хийлээ. Хурлаар намын удирдах зөвлөлөөр шийдсэн асуудлын талаар болон цаашид бүлэг Засгийн газраа байгуулахад хэрхэн яаж ажиллах вэ? зэрэг асуудлыг хэлэлцэж бүлгийн гишүүдийнхээ санал гомдлыг сонслоо.

МАН-ын бүлгийн гишүүд эв эеээ эрхэмлэж, урагшаа харж ажиллая гэсэн саналд нэгдсэн.

Удирдах зөвлөлийн хурлаас намын Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулахаар болсон. Намын Бага хурлаар Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганаар Ерөнхий сайдыг баталж, 10 дугаар сарын эхний долоо хоногт Засгийн газрын гишүүдийг томилох талаар шийдэлд хүрсэн талаар бүлгийн гишүүддээ мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд МАН хоёр хуваагдчихсан зэрэг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдаж байсан.

МАН-ын бүлгийнхэн хоёр хуваагдсан зүйл байхгүй. Гишүүд дотор Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухайд санал зөрөлдсөн зүйл байгаа. Цаашид бид бүлгийнхээ үйл ажиллагааг тогтвортой дэг журмынх нь дагуу явуулна" гэлээ.