Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Кассини сансрын хөлөг өнөөдөр Санчир гарагт унаж сүйрнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Автобусны хэмжээтэй, цөмийн хөдөлгүүртэй робот хөлөг Касссиниг NASA 1997 онд Санчир гарагийн зүг илгээж байв. Тэрээр Санчирт хүрэхэд 7 жилийг зарцуулж, түүнээс хойш тус гарагийн 450,000 гаруй гэрэл зургийг эх дэлхий рүүгээ илгээсэн юм.

Харин одоо түүний ашиглалтын хугацаа дуусч, шатахуун нь багассан тул Баасан гарагт буюу өнөөдөр Санчирын хөрсөнд мөнх нойрсох гэж байна. Өөрөөр хэлбэл Кассини хүний гараар бүтээгдсэн солир болж Санчирт унах юм.

Хэрвээ шатахууныг нь дуустал ашиглаж, удирдлагагүй болсон хөлгийг зөнд нь орхивол тэр Санчирийн Энцеладус, Титан зэрэг дагуулууд дээр унах магадлалтай. Гэвч ингэхийг NASA зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү зориудаар удирдаж Санчир дээр унагах гэж байгаа юм.

Учир нь дээрх хоёр дагуул нь устай, амьдрал байх магадлалтай тул Харь гарагийн байгаль орчныг хамгаалах үүргийнхээ дагуу, мөн цаашид эдгээр сарнуудыг судлахаар хөндөлгүй үлдээх ёстой тул Санчир дээр унагаж байгаа гэнэ.

 Кассини хөлгийн төсөлд нийтдээ $3.26 тэрбумыг NASA зарцуулжээ.

Одоо сүүлчийн замдаа яваа хөлөг Санчирийн гэрэл зурагнуудыг сүүлийн удаа эх дэлхий рүүгээ дамжуулж эхлээд байгаа.

Илгээсэн зурагнууд нь цаг гаруйн дараа дэлхийд ирдэг. Удахгүй NASA түүний сүүлийн гэрэл зурагнуудыг олон нийтэд сонирхуулах юм.

 

Эх сурвалж: NASA