Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци, ХасБанк хамтран Candy брэндийн төлбөрийн карт зах зээлд нэвтрүүлэхээр боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 15
Сурталчилгаа

Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын томоохон банкуудын нэг ХасБанк хамтран ICT EXPO 2017 үзэсгэлэн арга хэмжээг тохиолдуулан Candy брэндийн төлбөрийн картыг зах зээлд нэвтрүүлэхээр болж, хамтын ажиллагааны гэрээнд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо нар гарын үсэг зурлаа.

 

Тус хамтын ажиллагаагаар Мобикомын хэрэглэгчид тун удахгүй зах зээлд нэвтрэх ХасБанкны Candy брэндийн картын эзэн болсноор тус картаа ХасБанкны 3500 орчим POS машинд уншуулан худалдан авалт хийх тутамдаа Candy цуглуулах боломжтой болох юм.

2014 оны 8 дугаар сард Мобиком Корпораци өөрийн хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор Candy Лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус хөтөлбөр нь орон даяар 1.2 сая хэрэглэгч, 100 гаруй хамтрагч байгууллагууд, 4000 орчим агентуудыг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын хамгийн том лояалти хөтөлбөр болсон билээ.        

 

ХасБанк орон даяар 84 салбар, 140 гаруй AТМ, 2800 картаар үйлчлэгч гэрээт байгууллагатай бөгөөд өнгөрсөн онд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын PCI DSS стандартыг нэвтрүүлснээр ХасБанкны төлбөрийн картын систем олон улсын жишигт бүрэн нийцэж, харилцагчийн болон банкны мэдээллийн нууцлал, аюулгүй байдал 100% хангагдсаныг дуулгахад таатай байна.

Мобиком Корпораци ХХК, ХасБанк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.