Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сан, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Боломжийг бодит болгоё!” сэдвийн дор явагдсан тус чуулганд эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг болон дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахаар сонирхож буй 350 гаруй иргэн, аж ахуйн нэгж, мөн төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ногоон бизнесийн хөгжил, санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэж, гарц шийдлүүдийг танилцуулсан юм.

Тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилт, ХасБанкны хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээл, Эрчим хүчний хэмнэлт ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын олон улсын чиг хандлага, Бизнесийн ногоон гарц зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдсанаас гадна бизнесээ ногооруулах боломж, тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж, хүлэмжийн хийг бууруулах зээл авсан байгууллагуудын бодит туршлагаас хуваалцсан нь чухал ач холбогдолтой байсныг оролцогчид хэлж байлаа.

Мөн чуулганы үеэр ХасБанк Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологид суурилсан бизнесийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “Улаанбаатар хотын ногоон зээлийн сан” байгуулж, гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түлэхээс бусад хэлбэрээр халаалтаа шийдэхэд нь бага хүүтэй санхүүжилт олгох замаар агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллах юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ

“Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаа тавьж, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихэд анхаарал хандуулж байна. Монгол улс ч уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж, сүүлийн 20 гаруй жилд цөлжилт, агаарын болон хөрсний бохирдол, цаг агаарын гамшигт үзэгдэл аюулын харанга дэлдэж эхэллээ.
Энэ гамшигтай тэмцэх нь дан ганц Засгийн газрын ажил биш бөгөөд хувийн хэвшил, тэр дундаа банк санхүүгийн салбар үүнд ихээхэн үүрэг оролцоотой байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь хүчин зүйл болсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.
Харин үүнд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдэхийн төлөө ХасБанк 2009 оноос хойш олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч нартай хамтран  ажиллаж байгаа билээ. Нөгөө талаас бизнес эрхлэгчид эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэглэснээр үйлдвэрлэлийн зардлаа бууруулан, бүтээмжээ өсгөж, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ боломжийг бодит болгохын тулд бид энэхүү чуулганыг зохион байгуулж байна.” хэмээн онцоллоо.

 

ХасБанк 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөрийнхөө хүрээнд 742,607 тонн хүлэмжийн хийг бууруулсан бөгөөд цаашид 1.2 сая тонн хүлэмжийн хийг нэмж бууруулахаар зорьж байна.

Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг хадгалж үлдэх, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхэд ХасБанк бодит хувь нэмэр оруулан манлайлан ажилласаар байх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.