Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Chinggis Khaan's challenge cup-2017” олон улсын тогоочдын уралдаан эхэллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Chinggis Khaan's challenge cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, "Mongolian Culinary Festival-2017" үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.

Фестивалийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ИЙН Дэд сайд Ж.Сауле үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн салбар нь жилдээ 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, 7.6 мянган хоолны газарт 30 гаруй мянган ажиллагсдыг ам бүлдээ багтаасан өнөр айл болон хөгжиж байна.

Энэ нь 3 сая гаруй хүн амтай улс орны хувьд тухайн салбарын ач холбогдлыг илтгэж байгаа юм. 

 

“Chinggis Khaan's challenge cup-2017” олон улсын тогоочдын уралдаанд 8 орны 150 гаруй тогооч оролцож байна. 

 

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэхүү зорилтын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай хоол, ундаагаар соёлтой үйлчилгээг хүргэх талаар олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна" гэдгийг онцлон хэлэв.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ