Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мэйвезэр, Макгрегор нар жингээ хэмжүүлж, тэмцээнээс өмнө сүүлчийн удаа нүүр тулав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Холимог тулааны аварга Конор Макгрегор, мэргэжлийн боксын аварга Флоид Мэйвезэр нар Улаанбаатарын цагаар маргааш өглөө Лас Вегаст тулалдах гэж байгаа.

Тэгвэл тэд өчигдөр орой жингээ хэмжүүлж, тэмцээнээс өмнө сүүлчийн удаа нүүр тулсан байна.

Өрсөлдөгчид 70 кг-аас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Тэгвэл Макгрегорын жин 69 кг байсан бол Мэйвезэрийн жин 67.8 кг орчим байжээ.

Ирланд эр жингээр илүү байгаагаас гадна нурууны өндрөөр ч бага зэрэг илүү байгаа нь түүнд давуу талыг олгож байна.

Макгрегор тулаанд оролцохоор маргааш дэвжээн дээр гарахдаа жингээ 77 кг орчим болгон нэмэгдүүлэх боломжтойгоо энэ үеэр зарлаж, өрсөлдөгчөө дарамталсан гэнэ. Гэтэл Мэйвезэр үүнд санаа зовохгүй байгаагаа “Тулаанд илүү жинтэй нь биш, сайн тулалдсан нь л ялдаг юм” хэмээн хэлж илэрхийлсэн байна.

Жин хэмжих үйл ажиллагаа үзэгчдэд үнэ төлбөргүй зохион байгуулагдаж, хипхоп од YG өмнө нь тоглолтоо үзүүлжээ.

Хоёр өөр тулааны төрлийн аваргууд боксын дүрмээр өрсөлдөх дуулиант тэмцээн Лас Вегас хотын T-Mobile дэвжээн дээр Улаанбаатарын цагаар Ням гарагийн өдрийн 12:00 цагт эхлэх юм.

Эх сурвалж: Independent