Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Орхон ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм алдрыг хүртлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 23-ны өдөр "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон "Парис-2017" чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс 63 кг-ийн жинд алтан медаль хүртлээ. 

Тэрбээр алтын төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга, Украйны тамирчин Юлиа Ткачийг 6:3 харьцаатай ялсан юм. П.Орхон нь С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин болж байна. 

Харин Монгол Улсаас чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга төрлөө. 

ВИДЕО: 

Эх сурвалж: United World Wrestling