Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бороо орохоор нийслэлд өмхий үнэр нэмэгддэгийн учир

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сард үргэлжилсэн бороо орж байна. Борооны ус зайлуулах шугам муутай учир нийслэл хотын зам дээр тогтсон ус иргэдэд хүндрэл учруулж буй. Үүнээс гадна борооны дараа нийслэлийн өмхий үнэр улам нэмэгддэгийг та анзаарсан байх.

Энэ юутай холбоотойг  Нийслэлийн Хот тохижилтын ажилтнаас тодруулахад төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лаг чийг авсны улмаас үнэр нь улам нэмэгддэг байн​а.

Үүнээс гадна арьс ширний үйлдвэрүүдийн хог хаягдал норж, чийг авахаар ийнхүү хотыг өмхий үнэртэй болгож байгаа тухай хэллээ.

Одоогоос хоёр жилийн өмнө төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих асуудал яригдаж эхэлсэн. Хэдийгээр “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийн ажил явж байгаа ч яг хэзээ бид шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох асуудал бүрхэг хэвээр байна.