Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ямар улсууд хамгийн олон ном хэвлэдэг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Женевт байрладаг Олон Улсын Хэвлэгчдийн Холбоо (IPA) дэлхийн ном хэвлэлтийн судалгааг гаргажээ. Хоёр жилийн өмнө дэлхий даяар 1.6 сая ном хэвлэн гаргасан байна.

Тэдгээрийн бараг тал нь Хятад ба АНУ-д ноогдож байгааг судалгааны тоо баримт харуулжээ.

2015 онд Хятад улс нийт номын 28 хувийг хэвлэсэн бол АНУ 20 хувийг хэвлэсэн байна.

Үүнд хуучин номнуудын дахин хэвлэлт багтаж байгаа ажээ. Ном хэвлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа 25 орны тоо баримтыг доор харуулав.

Харин нэг сая хүнд ноогдох шинэ номны хэвлэлтээр Британи, Исланд, Дани улсууд тэргүүлж, АНУ 11 дүгээрт, Хятад 22 дугаарт тус тус оржээ.

 

 

Эх сурвалж: Quartz

Зураг
16 | 4 | 2 цаг