Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бургер Кингчүүд асрах газрын багачуудтай нэг өдрийг өнгөрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 17
Сурталчилгаа

“Бургер Кинг”-ийн хамт олныг очиход асрамжийн газрын багачууд зуны зусландаа гарсан байв. Амь нэгтэй гэр бүл болсон эдгээр хүүхдүүдийн хувьд, Бургер Кинг-ийн ах эгч нар нь хэзээний танилууд болсон байв. Олон удаа уулзаж байсан тэд энэ удаа ч  халуун дотноор тэврэлдэн, хамтдаа нэг өдрийг аз жаргал, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.  

Олон улсын сүлжээ ресторан болох Бургер Кинг нь Монголд байгуулагдсан цагаасаа Монголын ирээдүй болох хүүхдүүдэд туслах олон талт ажлуудыг зохион байгуулж ирсэн. Эдгээр ажлуудын нэг нь Амгалангийн асрах газрын багачуудад туслах “Өгөөмөр” аян  юм.

 

Нийслэлийн Засаг Даргын Дэргэдэх Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор /Амгалангийн асрамжын газар/-ын 3-16 насны 110 хүүхдүүд байдаг ба бүтэн болон хагас өнчин, эцэг эх, ах дүүс нь өсгөж хүмүүжүүлэх боломжгүй хүүхдүүдийг асрамжандаа авч ажилладаг гэнэ.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Бургер Кинг-ийн хамт олон энэ удаад асрах газрын сургуулийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, бяцхан дүү нарт нь тоглоом болон амттан бэлэглэлээ.

Од зусланд өнгөрүүлсэн нэг өдөр Бургер Кингчүүдийн хувьд, багачуудын  нүдэнд баярын оч гийгүүлсэн, хэзээ ч мартагдашгүй хором байсан юм.  

 

Тус асрамжийн төвийн багш ажилчид нь бүх хүүхдүүдийг цэцэрлэг болон  сургуульд нь бүрэн хамруулж, амьдралд зөв хүн болж төлөвшин гарахад шаардлагатай бүхий л орчинг өөрсдийн гараар бүрдүүлэн өгөхийг зорьж байгаа нь ажээ.

Америкийн Нэгдсэн Улсад 1954 онд үүсгэн байгуулагдсан Бургер Кинг олон улсын сүлжээ түргэн хоолны газар нь Монголд 2015 оны 10 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 7 салбартайгаар Улаанбаатар хотын иргэдэд дэлхийд танигдсан Олон Улсын Эрүүл ахуйн болон үйлчилгээний стандартын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байна. Цаашид Бургер Кингийн хамт олон бяцхан дүү нарыгаа дэмжиж ажиллах зорилготой байгаа гэнэ.

БЯЦХАН ҮРСИЙН МИНЬ БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ БАЙХ БОЛТУГАЙ!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.