Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама твиттерийн нэгэн дээд амжилтыг тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Виржиниа мужийн Шэрлотсвилл хотод Неонацистууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж, нэг хүний амь үрэгдсэн билээ.

Мөргөлдөөний дараа АНУ-ын ерөнхийлөгч, арьс өнгөний үзэлтэй гэгддэг, твиттерт хамгийн идэвхтэй хүн болох Дональд Трамп чимээгүй байсан нь Америкчуудын шүүмжлэлд өртсөн юм. Тэрээр хэрэг явдлаас хоёр хоногийн дараа анхны мэдэгдлээ хийсэн нь бас л маргаан дагуулжээ.

Харин энэ явдлын маргааш нь экс ерөнхийлөгч Барак Обама твиттер хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр тус сошиал сүлжээний нэгэн дээд амжилтыг тогтоогоод байна.

Обама цонхоор шагайх хүүхдүүдийг инээмсэглэн харж байгаа зургаа Нелсон Манделагийн хэлсэн үгтэй цуг жиргэсэн нь 2.7 сая гаруй “like” авч, твиттер сүлжээний хамгийн олон лайктай нийтлэл болсон юм.

Мандела агсны хэлсэн үг нь хэн ч төрөхдөө бусдыгаа арьсны өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзэлгүй байдаг тухай өгүүлдэг юм.

Обамагийн жиргээний дараа Ариана Грандегийн Манчестерийн террорист халдлагын дараа хийсэн жиргээ, Эллен Деженересийн Оскарын алдарт сельфиний жиргээ тус тус “like”-ийн тоогоороо удаалцгааж байна.

Харин Retweet буюу “дахин жиргэгдсэн” тоогоор Обама тавдугаар байранд яваа гэнэ.

 

Эх сурвалж: Mashable