Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Энэ жил 136 цэцэрлэгт 3,087 хүүхдийн нэмэлт элсэлт зохион байгуулагдана

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр сургууль, цэцэрлэгт хийгдэж байгаа засварын ажлын явц болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн засаг дараг С.Батболд "Энэ жил 36 цэцэрлэгт шинээр хувийн цэцэрлэгийн зөвшөөрөл олгосон.

Энэ оны есдүгээр сард багтаж ашиглалтад орохгүй сургууль, цэцэрлэгийн цаад талын хугацааг аравдугаар сарын 1 гэж тогтоё.

Тэгэхгүй бол сургууль нь засвартай гээд өөр сургуульд суралцаж байгаа хүүхдүүд зөндөө байна. Цэцэрлэг болон барилгын ажил дээр сайн хяналт тавьж, шахуу ажиллуул.

223 цэцэрлэгээс 97 нь даац ихтэй байна. Хоёр настай хүүхийн хувьд цахим бүртгэлээр энэ хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгт 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой.

Хоёр настай хүүхийн хувьд цахим бүртгэлээр энэ хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгт 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой.

Төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломж байгаа.

Ийм учраас нийлээд хоёр настай хүүхдийн 70 гаруй хувь нь энэ жил цэцэрлэгт орно.

Энэ хичээлийн жилд засгийн газраас явуулж байгаа бодлогын хүрээнд 136 цэцэрлэгт 3,087 хүүхдийн нэмэлт элсэлт зохион байгуулагдана.

Төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр байгуулагдана.  Төрийн бус өмчийн 2,320 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай 36 цэцэрлэг ашиглалтад орно. 

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг дөрвөөр нэмэгдэнэ. Тус цэцэрлэгт 225 хүүхэд шинээр элсэнэ " гэлээ.

Зураг
13 | 12 | 12 цаг