Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ариунбаяр: Цэцэрлэгийн засварын ажил 43, сургуулийнх 34 хувьтай байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр сургууль, цэцэрлэгт хийгдэж байгаа засварын ажлын талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын Газрын дарга Ц.Ариунбаяр "Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 108 тэрбум төгрөгийн 89 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

26 цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Мөн 12 сургуулийн барилга баригдаж байна.

Энэ онд 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил дуусна. 21 сургуулийн засварын ажил хийгдэж байгаагаас 16 ажлыг наймдугаар сарын 25-ны өдрөөс өмнө дуусгана.

30 цэцэрлэгийн засварын ажлаас 25-ыг нь мөн наймдугаар сарын 25-ны өдөр дуусахаар төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн засварын ажил 43, сургуулийнх 34 хувьтай байна " гэв. 

Зураг
13 | 18 | 17 цаг