Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны алт худалдан авалт нэмэгдэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгдлээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болсон байна.

Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанканд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.

 

Эх сурвалж: Монголбанк