Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүн амын суурьшлын бүс рүү гал түймэр ирвэл юу хийх вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс суурьшлын бүсэд гал түймэр ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүргүүлж байна. 

Хүн амын суурьшлын бүс рүү гал түймэр ирвэл юу хийх вэ?
  • хүүхэд, эмэгтэйчүүд, настай хүмүүсийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх
  • хүмүүсийг галын тархалттай перпендикуляр чиглэлд гаргах
  • зөвхөн зам, гол, горхины эргийн дагуу хөдлөх
  • чухал бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг авах эсвэл галд шатдаггүй аюулгүй газар хадгалах, эсвэл нүхэнд шороогоор булах
  • нүүлгэн шилжих боломжгүй үед /хүн амын суурьшилын бүсэд их гал гарсан үед/ чулуун байранд нуугдах,  эсвэл нээлттэй талбай болон стадионд хүлээх

Гэрт гал дөхөж ирвэл юу хийх вэ?

  • Өөрийн шаардлагатй бичиг баримт, мөнгө бусад шаардлагатай эд зүйлсийг аюулгүй газар хийх
  • Гэрийн гадна шатаж болох бүх зүйлийг гэрт оруулах
  • Гэрийнхээ гаднах орох хаалгануудыг хаах
  • Даавуун хувцас өмсөх. Мөн бээлий, нүүрээ таглах алчуур, уух ус, нүд хамгаалах шилийг өөрт ойр байлгах
  • Байшинд шат байрлуулах, гал сөнөөгчид дээвэр дээр гарах боломж олгох
  • Нойтон алчууруудыг бэлтгэх, бага зэргийн галыг унтраахад
  • Гэрийн доторх хаалгануудыг хаах
  • Цонхноос галд ноцомтгүй зүйлсийг холдуулах
  • Тавилгуудыг өрөөний голд байрлуулах

 

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв