Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Долоодугаар сард нийт 68 удаагийн ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР гараад байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2017 оны 07 дугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61,337 га ой, хээрийн бүс шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1,071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1,358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2,890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 7 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3,Төв аймгийн Батсүмбэр сумын 5, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 11 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хэрийн гол”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Н.Энхбатад, Төв аймгийн Батсүмбэр сумын “Мухар”-т гарсан 1 түймрийг бүрэн унтрааж байгаль хамгаалагч Т.Баттулгад, Булган аймгийн Гурванбулаг сумын “Устын аман”-д гарсан 1 түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган, Байгаль орчны байцаагч Б.Отгонцэцэг нарт тус тус хүлээлгэн өгсөн

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1,188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.