Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин нар анх удаа гар барилцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Германы Хамбург хотод эхэлж байгаа Их 20-ын уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа уулзах гэж байгаа.

Баасан гарагийн өглөө тэд албан ёсны уулзалтаас өмнө албан бусаар уулзаж, үг солин, гар барилцсан болох нь дараах видео дүрснээс ил болжээ.

Уулзалтыг зохион байгуулж байгаа Германы засгийн газар уулзалтын бэлтгэл ажил буюу “хөшигний цаадах үйл явдал”-ыг харуулсан видеог фэйсбүүк хуудсандаа байрлуулсан байна. Дүрсэнд үзүүлснээр Трамп, Путин нар анх удаа нүүр тулан уулзаж, гар барилцжээ.

Тэдний анхны уулзалтаар АНУ-Оросын хооронд үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэх юм. Үүн дотор Украин, Сирийн асуудал, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремль нөлөөлсөн тухай зэрэг асуудлууд багтаж байна.

Тэдний уулзалтаас ямар үр дүн гарахыг дэлхий дахин анхаарал тавин хүлээж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider