Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн замын хөдөлгөөний хувьд хотоос гадагш чиглэх хөдөлгөөн их байна"

ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Замын Цагдаагийн Газраас өнөөдрийн замын хөдөлгөөний тухай болон зам тээврийн осол хэргийн талаар мэдээлэл өглөө. 

ЗЦА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Балжинням "Өнөөдрийн 17:30 цагийн байдлаар Замын Цагдаагийн Газрын жижүүр, шуурхай удирдлагын хэлтэст нийт 209 зам тээврийн осол гэмтлийн шинжтэй мэдээ ирснээс 12 нь осол хэргийн дуудлага 179 нь эд материалын хохиролтой дуудлага байна.

Нийслэлийн замын хөдөлгөөний хувьд хотоос гадагш чиглэх хөдөлгөөн их байна.

Удааширсан байдалтай ч хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хөдөө орон нутагт зорчиж байгаа жолооч нар гүйцэж түрүүлэх, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох тал дээр анхаарах шаардлагатай" гэлээ.