Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Мазаалай" дөрвөн туршилт гүйцэтгэхээр тойрог замдаа орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалай" нь өнөөдөр ОУСС-аас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замдаа орж, үүргээ гүйцэтгэж эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/NUMSAT.Mazaalai/videos/1275186175927013/

Мазаалай хиймэл дагуул нь үндсэн дөрвөн туршилтыг гүйцэтгэнэ.

  1. Олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох,
  2. Байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоох
  3. Улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох,
  4. Дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй.

400 км-ийн өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ.

Японы Сансрын Агентлаг үйл ажиллагааг удирдаж, ОУСС-ын сансрын нисэгч гүйцэтгэн явуулж байгаа аж.

"Манай улс хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга. аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай" МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлж байсан юм.