Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая

Б.Ану
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд зохион байгуулагдахаар болоод байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгуулийн талаар  "Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо. Иргэддээ талархая. Төрийн ажил цалгардахгүй, хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя" хэмээн өөрийн албан ёсны твиттер хуудастаа бичжээ.

Яг энэ үед иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ес дэх удаагаа Үндэсний Их Баяр наадмыг нээх завшаан тохиолоо гэцгээж байгаа юм. 

Үнэхээр ч дахин санал хураалт долоодугаар сарын 9-нд болвол шинээр сонгогдох Ерөнхийлөгч баяр наадмын өмнө тангаргаа өргөж амжихгүй байх өндөр магадлалтай билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.