Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

NASA амьдрал байх боломжтой 10 гараг нэмж илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Кеплэр телескоп нарны системийн гадна оршиж байгаа, амьдрал байх боломжтой 10 гараг шинээр илрүүлснийг өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Дөрвөн жилийн хугацаанд Кеплэр телескоп 200 тэрбум од агуулж байгаа Сүүн замын галактикийн нэг хувийн дөрөвний нэгийг буюу маш өчүүхэн хэсгийг дурандан 219 сансрын биетийг илрүүлж, гараг мөн гэсэн таамаг дэвшүүлсэн юм байна. Тэдгээрийн 10 нь амьдрал агуулж байх боломжтой ба эдгээрээс долоо нь яг манай дэлхий шиг хэмжээтэй, нараа дэлхийтэй ижил зайнд тойрч эргэдэг нь батлагдсан ажээ.

Тиймээс шинээр нээгдсэн гарагууд дээр амьдрал байгаа, эсвэл амьдрал үүсэх нөхцөл бүрдсэн гэж таамаглаж байна. 2009-2013 оны хооронд Кеплэр телескоп эхний даалгавраа гүйцэтгэж дуусгасан юм.

Шинэ гарагууд нь хэдэн зуу, мянган гэрлийн жилийн зайд оршиж байгаа тул хүн төрөлхтөн мөд хүрэх боломжгүй. Гэвч манай дэлхийтэй адил гараг хэчнээн олон байгааг мэдсэнээрээ биднээс өөр амьдрал хаа нэгтээ байгаа гэсэн судлаачдын итгэлийг нэмэгдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой ажээ.

Дээрх 10 гарагийг нэмснээр дэлхийтэй ижил, амьдрал агуулж байх боломжтой гарагуудын нийт тоо 49 болж байна.

 

Эх сурвалж: Techinsider