Уншиж байна ...

2001 оноос хойш хамгийн ихээр ой мод нь хорогдсон улс орнууд

A.Жаргал
2024 оны 4 сарын 8
IKON.MN

Ой мод бол эдийн засгийн хөгжлийн тулгуур байгалийн чухал нөөц баялаг юм. Шинэ суурьшил, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн тэлэлттэй холбоотойгоор 2001 оноос хойш манай дэлхий бараг 1 сая хавтгай дөрвөлжин км (км²) ойн бүрхэвчээ алджээ.

График: 2001 оноос хойш хамгийн ихээр ой мод нь хорогдсон улс орнууд (Өгөгдөл: Дэлхийн банк)

Бразил улсад сүүлийн хорин жилийн хугацаанд хагас сая гаруй хавтгай дөрвөлжин километр ой мод устсан байна. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь энэхүү их хэмжээний ой модыг устгах үндсэн хүчин зүйл юм. Үүнээс гадна Амазоны ширэнгэн ойд үе үе том хэмжээний түймэр гардаг.

Энэ жагсаалтад багтсан ихэнх улсууд Африк, Өмнөд Америк тивд байгаа нь тодорхой харагдаж байна. Хөгжиж буй эдийн засаг нь хөгжингүй орнуудтай харьцуулахад ойн хорогдол ихтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн хуучин колони байсан улсуудад колоничлогдоогүй орнуудтай харьцуулахад илүү ихээр ой модны хорогдол гарсан байна.

Манай улсын хувьд 2001 онд 142,639 км² ойтой байсан бол 2021 оны байдлаар 141,716 км² болж 0.6%-аар буурчээ.
# Улс 2001–21 өөрчлөлт
(km2)
алдсан %
1 🇧🇷 Brazil -517,464 -9%
2 🇨🇩 DRC -181,721 -13%
3 🇦🇴 Angola -111,012 -14%
4 🇸🇩 Sudan -106,213 -37%
5 🇮🇩 Indonesia -95,903 -9%
6 🇹🇿 Tanzania -80,220 -15%
7 🇵🇾 Paraguay -68,266 -30%
8 🇲🇲 Myanmar -62,712 -18%
9 🇦🇷 Argentina -45,979 -14%
10 🇲🇿 Mozambique -44,688 -11%
11 🇧🇴 Bolivia -42,791 -8%
12 🇨🇴 Colombia -36,001 -6%
13 🇳🇬 Nigeria -32,661 -13%
14 🇵🇪 Peru -30,155 -4%
15 🇰🇭 Cambodia -28,491 -26%
16 🇻🇪 Venezuela -28,130 -6%
17 🇲🇽 Mexico -26,732 -4%
18 🇿🇲 Zambia -23,924 -5%
19 🇧🇼 Botswana -23,660 -14%
20 🇨🇮 Cote d'Ivoire -22,577 -45%
  🇲🇳 Монгол улс -923 -0.6%

 

Эх сурвалж: visualcapitalist.com