ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлыг ярих цаг нь ӨНӨӨДӨР

Б.Дөлгөөн
2014 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдол намрын сүүл сараас эхлэн хүйтний эрч чангарах тусам газар аван яригддаг зүйл боловч урин дулаан цаг ирэхийн үед залуус бидний анхаарлын төвөөс гарч оддог.

Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утааг багасгах арга хэмжээг зун намрын дулаан цагт хийх ёстой байдаг.

Тэгвэл энэ асуудлыг хөндөж, залуу мэргэжилтнүүдийн НекстЖен байгууллагаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ойрын хугацаанд бууруулах ямар арга зам байна, дунд хугацаанд ямар арга зам байж болох вэ, өмнө хэрэгжүүлж байсан төслүүд хэр үр дүн өгсөн талаар ярилцахаар өнөөдөр Пума зочид буудлын хурлын танхимд орой 19.00 цагаас хэлэлцүүлэг хийх юм байна.

Хэлэлцүүлэгт залуучууд, олон нийтэд нээлттэй бөгөөд энэ хэлэлцүүлэгт профессор С.Лодойсамба, Үндэсний агаарын бохирдлыг бууруулах хорооны мэргэжилтэн, Нийслэлийн агаарын чанарын албанаас мэргэжилтнүүд оролцох юм.

С.Лодойсамба профессорын хувьд сүүлийн хоёр жилд агаарын бохирдолд буй тоосонцорын PM 2.5-ыг орчин үеийн багажаар хэмжиж, фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн мэдээллийн суваг ашиглан дамжуулж байгаа билээ.

Тэрээр агаарын бохирдлыг бууруулах олон улсын төсөл хөтөлбөрүүдэд 2007 оноос хойш зөвлөхөөр ажиллаж ирсэн, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал дээр тэргүүлэх зөвлөх нарын нэг юм.

Энэхүү уулзалтаар агаарын бохирдлын талаар нарийн мэдээлэл солилцохоос гадна, залуучууд хэрхэн оролцож болох талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.