ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Татвар төлөгчид мэргэшсэн зөвлөхөд хандсанаар эрсдлээс сэргийлдэг"

Ж.Нарангэрэл
2014 оны 5 сарын 8
MorninigNews.mn
Татвар төлөгчид мэргэшсэн зөвлөхөд хандсанаар эрсдлээс сэргийлдэг

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай ярилцлаа. 

-Татвартай холбоотой хуулиудыг харж байхад татвар төлөгч нар татвараа тооцох, бүртгэх, түүнийгээ төлөх, тайлагнах зэрэг үүрэг хүлээдэг. Өнөөгийн нийгэмд ийм үүрэгтэй татвар төлөгчдөд хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ?

-Манай улс татварын харилцаанд буюу 1990 оноос хойш Үндсэн хуульд иргэн бүр татвар төлөх үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Тиймээс дээр хэлсэн үүргүүдийг татвар төлөгч өөрөө хариуцан төлнө гэсэн заалт агуулгын хувьд хэрэгждэг.

-Агуулгын хувьд гэхээр бизнес эрхлэгч бүр үүргээ ягш­тал биелүүлэхэд учир ду­тагдалтай байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж тухайн иргэн өөрөө бүгдийг мэдээд хийнэ гэвэл олон хуулийн заалт болон тэдгээрийг дагалдан гарсан заавар, журмуудыг мэдэх, тайлангийн систем, бүртгэлийг мэдэх гэх мэт нэлээд ярвигтай гүй­цэт­гэх ажилбаруудыг хийх шаардлагатай бол­дог.

Тиймээс үүнийг татва­рын орчинд хуулиар зөв­­шөө­­­­­­­рөгд­сөн, эрх бүхий мэргэжилтний туслалцаатайгаар хөнгөв­чилж болно. Нөгөөтэйгүүр татварын албанаас цахим хэлбэрт оруулж байгаа нь тун сайшаалтай. Цахим ер­төн­цөд холбогдож байгаа бол хаа­наас ч татвараа төлөх боломжтой болж байна шүү дээ. 

-Эрх бүхий этгээд гэж нягтлангуудыг хэлж байна уу?

-Үгүй ээ. Монгол Улсын татварын мэргэшсэн зөв­лөх үйлчилгээний тухай хуу­лийг 2012 оны 12 сард баталсан. Энэ хуулийн дагуу Сангийн сайдын тушаалаар зөвшөөрөл авч, дараа нь үүнийхээ дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулах юм. Ингэснээр татвар төлөгчдөд мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, эрх үүснэ. 

Энэ хуулиар тат­вар тө­­­лөг­ч­­дөд учирч болох эрс­­­­­дэлтэй асуудлыг мэр­гэш­­­сэн зөвлөхүүдийн тус­ламж­­­­­­тайгаар шийдвэрлэх бо­ломж­­той гэсэн үг. Өө­рөөр хэлбэл учирч болох али­ваа эрсдлийг мэргэшсэн зөв­лө­хүүд ха­­риу­цах тог­толцоог зохицуулдаг. 

-Олон улсад энэ үйл­чил­гээ хэр их нэвтэрсэн байдаг вэ?

-Олон улсад байдаг л тог­толцоо. Бизнес эрхлэгч татвараа төлөх, тайлагнах, түүнийхээ тооцоо тайланг хийнэ гэдэг хэцүү. Тиймээс мэргэжлийн мэргэшсэн хү­ний туслалцааг авч, түү­­ний­хээ үзүүлж буй үйлчил­гээгээр өөрт учрах эрсдэл болон татвар төлөгчийн хууль ёсны эрхээ хамгаалах орчин бүрдэнэ.

-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хэр олон байдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар нийс­лэлд 20 гаруй аж ахуйн нэгж бий. 

Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа

-Мэргэшсэн зөвлөх үйл­­­чил­гээ үзүүлж бай­гаа хуу­лийн этгээд тат­вар төлөг­чийн өмнөөс хариуц­лага хү­лээх үүргийг давхар хү­лээнэ гэсэн үг үү?

-Энэ үйлчилгээг гэрэ­э­ний дагуу хийдэг учраас тухайн татвар төлөгч авах үйлчилгээгээ заах боломж­той. Татвар төлөгчид ямар нэгэн хяналт шалгалтаас акт тавигдаж магадгүй. Энэ тохиолдолд үйлдсэн гэрээний дагуу зөвлөх хариуцлагыг хүлээхээр заасан байж болно.

Үүнээс өмнө бол дурын хүн татварын тайлан гар­гадаг байлаа шүү дээ. Тэг­сэн хэрнээ алдаа гаргасан то­хиолдолд түүнийхээ төлөө аливаа хяналт, шалгалтаар илэрсэн алдаа, учирсан эрс­дэл зэрэгт хариуцлага хү­лээхгүй. Шууд татвар төлөг­чид оногддог байсан. 

Харин одоо бол татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж чаддаггүй байсан тэрхүү тогтолцоог хариуцлагатай болгосон гэ­сэн үг.

-Энэ тогтолцоог татвар төлөгч нар хэр сайн ашиг­ладаг бол? 

-Дээр хэлсэн 20 гаруй аж ахуйн нэгжүүд бүгд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй 70 гаруй мянган хуулийн этгээд бий. Мөн хуу­лийн дагуу хувь хүн ор­логын албан татварын тайлан гар­гах үүрэгтэй. 

Гэхдээ үүнд орлого олдог хэсэг буюу сая гаруй хүн хамрагдахаар бай­гаа. Ингээд харьцуулаад хар­вал 20 гаруй компани бол хаа­наа ч хүрэхээргүй мэт. 

Гэхдээ эрх бүхий этгээ­дээс зөвшөөрөл аваагүй ч энэ үйлчилгээг үзүүлээд бай­гаа хүмүүс бас бий. Мэ­дээж яваандаа хуулийн да­гуу цэгцэрч, хариуцлагын систем илүү боловсронгуй болох боломжтой. 

-Татвар төлөгч хуга­цаандаа татвараа төлж, тай­лангаа бүрдүүлээгүй хууль зөрчихсөн. Гэхдээ үүнийг засах оролдлого хиймээр бай­сан ч мэдлэггүйгээс хойш тавиад яваад байх то­­хиол­­дол бишгүй. Энэ то­хиол­долд зөвлөхийн үйл­чилгээг сонгох уу. Эсвэл татварын байцаагчид хан­дах уу?

-Хамгийн хэрэгтэй асуу­дал нь зөвлөх үйлчилгээ. Яа­гаад гэвэл ийм үед татвар тө­лөгч нар хэнд, хаана хан­дахаа сайн мэддэггүй. 
Өөрөөр хэлбэл тухайн хүн зөрчилгүй байхсан гээд бо­доод байдаг. Алхмаа мэд­­­дэг­гүй. Хуульд татвар төлөл­­тийн харилцааг маш тодорхой заагаад өгчихсөн бай­гаа. 

Татварын байцаагч нь татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэл, хөтлөх анхан шатны баримт үйлдэх, тай­лан тооцоо гаргах, аудит хийх зэрэг ажлыг гүйцэтгэх нь хориотой. 

Энэ нь хэрвээ ту­хайн эт­гээд зөвлөх үйлчилгээ бус татварын байцаагчид ханд­­­сан бол байцаагч ёс зүйн ал­даа гаргана гэж ойл­гох хэрэгтэй. Хандах эрх бүхий этгээддээ хандаад, хариуц­лагаа үүрүүлээд явах нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах гол механизм. 

-Хууль зөрчсөн татвар төлөгч зөвлөх үйлчилгээ авс­наар хариуцлагаас той­роод бултаад гарчихна гэсэн үг биш биз дээ?

-Үгүй. Зөвлөхийн гол үүрэг нь хуулийн хэрэг­жил­тийг хангахад төр болоод тат­вар төлөгчдөд туслах ёстой. Тэдний голд гүүр болох учиртай. 

-Тэгвэл зөвлөх этгээд хуулийн дагуу ажиллаж бай­­гааг хэн хянан шалгах болж байна. Зөвшөөрөл өг­сөн газраас уу?

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь Сангийн яам буюу сайд. Нийгэмлэгийн тухайд бол зөвлөх этгээдийн ёс зүйн хяналтыг тавих үү­рэг­тэй. Зөвлөхийн хууль зөрчих асуудал нь ёс зүйн хариуцлагатай холбоотой. Хэрвээ ёс зүйгээ зөрчсөн бол хариуцлага хүлээнэ.

-Та бүхэн татвар төлөгч­дийн өдөрт зориулан “Тат­варын бүртгэлийн олим­пиад”-ыг зохион байгуулж байгаа байх аа?

-Энэ өдрийг тохиол­дуу­лан өнгөрсөн сарын 3-наас эхлэн “Тат­варын бүртгэлийн олим­­пиад”-ыг зарласан. Мон­­­голын татварын мэргэш­сэн зөвлөхийн нийгэмлэг Тат­­варын албатай байнга хамтын ажиллагаатай байж ирсэн, түүхэн уламжлалтай. Мөн манай нийгэмлэгийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 

Тиймээс хамтатган энэ­­­хүү олимпиадыг зохион бай­­­гуулж байна. Үүний үр дүнд хуулийн хэрэгжилтийг мэр­гэж­­­­лийн үүднээс хангах, мэргэ­­жилтнүүдийг чадвар­жуулах, ингэснээр татварын харилцаанд эерэг ойлголт бий болгох юм. 

Түүнчлэн тат­варын бүрт­гэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгуулж байгаа учраас оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стан­­­дар­тын талаарх мэдлэ­гийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. 

Олим­­пиадад татварын итгэмж­лэгд­сэн нягтлан бо­догч, нягт­лан бодогч, тат­варын ул­сын байцаагч, нягт­лан бодох бүртгэлийн чиг­лэлээр суралцаж буй оюутан хам­рагдаж байгаа. Эхний шатанд 697 оролцогч өрсөлдөж, дө­рөв­­­дүгээр сарын 30-нд дуус­сан. Хоёрдугаар шат энэ сарын 1-ны өдөр болно. 

Зураг