ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Волгоградын төмөр замын буудал дахин нээгдлээ

Зууны мэдээ
2014 оны 5 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Волгоград хотын төмөр замын буудал алан хядагчдын довтолгоонд өртсөнөөсөө хойш хагас жилийн дараа дахин нээгдлээ.

Буудлыг дахин нээх ёслолын үеэр 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.

Мөн террорист халдлагын золиос болсон иргэдэд зориулсан дурсгалын самбар босгосон байна. Хагас жилийн өмнө Кавказын алан хядагчид Волгоградын төмөр замын буудалд халдлага үйлдэж 18 хүний аминд хүрсэн юм.

Сочигийн өвлийн олимпийн өмнөхөн болсон энэ халдлага ОХУ болон дэлхий дахины санааг ихээхэн зовоож байсан билээ.

 

Зураг