Г.Тэмүүлэн: Газрын тосны хайгуул хийж байгаа компаниуд хүсэлт гарган гэрээт хамгаалалт авах эрхийг нээж байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна.
Уг үйлдвэр 2028 онд ашиглалтад орох учиртай. Харин энэ үед үйлдвэрийг түүхий эдээр хангах нь тулгамдсан асуудал болж байгаа тул газрын тосны хайгуул хийж буй компаниудад гэрээт хамгаалалт авах боломж олгож байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор өмнө нь батлагдсан тогтоол шийдвэрт зарим зохицуулалтыг хийж, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд тодорхой эрхийг өгч байна.
АҮЭБЯ-наас аж ахуйн нэгжүүдтэй хамтран санхүүжилтийг нь шийдээд, гэрээгээ байгуулаад хамгаалалт хийлгэж болно. Энэ нь улсын төсөвт зардал, ачаалал үүсгэхгүй. Гэрээт хамгаалалт учир тухайн компаниасаа санхүүжилтээ авна. Мөн түр хугацаанд хөдөлгөөнт эргүүл байдлаар ажиллана" гэж тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

