Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

2025 оны шилдэг 25 их сургууль (АНУ-аас бусад)

A.Жаргал
2025 оны 8 сарын 12
iKon.MN

Олон улсын нэр хүндтэй, зэрэглэл тогтоодог байгууллагууд жил бүр дэлхийн шилдэг сургуулиудыг үнэлдэг ба тэдгээрийн үр дүн нь оюутны элсэлтийн урсгал, судалгааны санхүүжилт, бүр тухайн улсын нэр хүндэд хүртэл нөлөөлдөг.

Энэхүү графикт 2025 онд нэр хүнд бүхий гурван эх сурвалжаас хамгийн өндөр үнэлгээ авсан АНУ-аас бусад орны шилдэг 25 их сургуулийг харууллаа. Жагсаалтад багтаж буй сургуулиуд нь Их Британи, Хятад, Сингапур, Австрали, Канад, Франц, Герман гэсэн нийт 7 улсад төвлөрчээ. 

Times Higher Education, QS World University Rankings, болон Academic Ranking of World Universities (ARWU)-ийн хамгийн сүүлийн үеийн жагсаалтуудаас АНУ-аас бусад орны өндөр оноо авсан 25 их сургуулийг сонгон авч, харьцуулахад хялбар болгон үзүүлсэн байна.

зураг
 
Credit: visualcapitalist.com

Их Британийн давамгайлал

Их Британи олон зууны турш академик ертөнцөд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Оксфорд нь Times Higher Education болон ARWU жагсаалтад хамгийн өндөр үнэлгээ авсан бөгөөд дэлхийд эхний 3-аас хэзээ ч доош ордоггүй. 

Кембриж болон Империал Коллеж Лондон нь тус сургуулийн араас тун ойрхон бичигдсэнээр жагсаалтын эхний таван байрын гурвыг нь Их Британийн сургуулиуд эзэлжээ.

Нэр хүндээс гадна, судалгааны өндөр төсөв болон эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны үр дүн, ном, сэтгүүл зэрэг бүтээлүүдийг тогтмол, идэвхтэй, чанартай хэвлэн нийтэлдэг уламжлал нь эдгээр сургуулиудыг дээд боловсролын оргилд байлгасаар байна.


Азийн их сургуулиуд чансаагаар ахиж байна

Хятадын Цинхуа болон Бээжингийн их сургуулиуд гурван жагсаалтын аль алинд эхний 10-д орсон бөгөөд үүнд асар их хэмжээний R&D хөрөнгө оруулалт болон засгийн газрын авьяастан татах бодлого нөлөөлжээ.

Сингапурын National University of Singapore (NUS), Nanyang Technological University (NTU)-ын тухайд гурван жагсаалтын хоёрт нь өндөр байр эзэлж байна. Энэ нь тус улсын олон улсын багш судлаач татах, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн үр дүн юм.


Дээд боловсролын салбар дахь “элитүүдийн” олон төвт чиг хандлага

ETH Zurich, Paris-Saclay, болон LMU Munich сургуулиудыг харахад Европ тив хүчтэй хэвээр. Үүний зэрэгцээ, Австрали, Канад улсууд судалгааны ажлаараа байр сууриа бэхжүүлж, хүн амынхаа тоотой харьцуулахад өндөр амжилт үзүүлжээ. АНУ дээд боловсролын салбарт ноёрхсон хэвээр байгаа ч эдгээр долоон улсыг хамтад нь авч үзвэл дэлхийн хэмжээний боловсрол олон төвтэй болох хандлага аажмаар бий болж байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: visualcapitalist.com