100 сая төгрөгийн эзэн болоход 7 хоног үлдлээ
ONDO-гоос ямар ч төрлийн худалдан авалт хийх бүрд авсан бараа, үйлчилгээндээ зарцуулсан 1,000 төгрөг тутамдаа бэлгийн төлөө өрсөлдөх эрх авах боломжтой урамшуулал тун удахгүй дуусах гэж байна. Одоогоор нийт 5 үеийн турш үе бүрд 10 сая төгрөг буюу нийт 50 сая төгрөгийн бэлгийн эзэд тодроод байгаа ажээ.
Харин одоо эхний 5 үеийг нийлүүлснээс ч илүү том бэлэг таныг хүлээж байна. 12-р сарын 18-нд тодрох супер шагнал 100 сая төгрөг дээр нэмээд ONDO Space компанийн хөөргөх хиймэл дагуулыг өөрийн нэрээр нэрлэх эрхийн эзэн болох боломж хүн бүрд байсаар байгаа юм. Та 12-р сарын 15-ныг дуустал ONDO-гоос ямар нэгэн худалдан авалт хийснээр энэхүү урамшуулалд оролцох боломжтой бөгөөд өмнөх 5 үеийн эрхүүд ч супер шагналын төлөө өрсөлдөх эрхтэй гэдгээрээ онцлог билээ.
Супер шагналын ялагчийг ONDO.Brand facebook хуудсан дээр шууд тодруулах бөгөөд live-ийн үеэр өөр олон гэнэтийн бэлгүүд үзэгчдийг хүлээж байгаа тул тухайн өдөр шууд дамжуулалтыг үзэж, бэлгийн эзэн болохыг санал болгож байна.
Мөн дээр нь 12-р сарын 15 хүртэл ONDO-гийн 100GB хугацаагүй дата болон 100 хоногийн хязгааргүй датагаа 25000 төгрөг болгож хямдруулаад байгаа юм байна. Энэ хямдралыг нэг хүн нэг л эдлэх боломжтой бөгөөд 100 саяын урамшууллын 25 эрх нэмэгдэх юм.
ONDO-гийн бэлгүүд үүгээр дуусахгүй. Дугаар авч амжаагүй байгаа хэрэглэгчдэдээ зориулан 12-р сарын 16-нд 60 болон 66-тай шинэ алт, мөнгөн дугааруудаа худалдаанд гаргахаар болжээ. Шинэ оноо шинэ дугаартай, шинээр эхлэхийг ONDO-гийхон уриалж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

