Уншиж байна ...

Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг төсөвтөө багтаан тэмдэглэх даалгавар авчээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх юм байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, 2024 оны төсөвтөө багтаан зохион байгуулахыг сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгажээ.

ҮСХ-ны мэдээллээр 2019 оны байдлаар манай улсад биеийн тамир, спортын 40 байгууллага, 1,016 спорт заалны үйлчилгээ эрхэлдэг байна.