Уншиж байна ...

Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа

Б.Манлай
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Өнөөдөр/2024.05.07/ нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Улаанбаатар хот орчмоор +28...+30 градус дулаан байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тиймээс наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй +20...+30 градусаар нэмэгддэг аж.

Тухайлбал гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор +45-аас +55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.

зураг
 
зураг