Уншиж байна ...

Сүү ХК Итали улсын Sacco Systems ХХК-тай гурван төрлийн ашигтай бактерийн онцгой эрхийн гэрээг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол сүүгээр дархлаажуулна

Сүү ХК нь Итали улсын Sacco Systems ХХК-тай хамтран ажиллах онцгой эрхийн гэрээнд Сүү ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаатар, Sacco Systems ХХК-ийн бизнес хариуцсан захирал Juliane Gagel нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд Сүү ХК нь Sacco systems ХХК-аас онцгой эрхтэйгээр хүний биед хамгийн өндөр ашигтай эрүүл мэндийн пробиотикуудыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн Hifit, Gofit, Profit брэндийн пробиотиктой таргийг “ГЭДСЭЭРЭЭ ГЭРЭЛТЬЕ” уриатайгаар хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

HIFIT брэнд бүтээгдэхүүний SRL1505 пробиотик нь дархлааны системийг дэмжин хүүхэд болон насанд хүрэгчдийг ханиад, томуугаас сэргийлж, аливаа бактери болон вирусийн эсрэг нөлөө үзүүлэх замаар амьсгалын замын үйл ажиллагааг дэмжинэ.

зураг
 

PROFIT брэндийн бүтээгдэхүүнд агуулагдах LPDL пробиотик нь цусан дахь холестериний хэмжээ болон артерийн даралтыг буруулах замаар зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжинэ. 

Харин GOFIT  SYNBIO 100 пробиотик нь идэвхтэй дасгал хөдөлгөөний үед хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах замаар дархлааг дэмжиж нарийн тоосонцрын гаралтай харшлын шинж тэмдгийг бууруулна.  

Энэхүү LPDL, SRL1505, SYNBIO 100 пробиотикууд буюу ашигтай бактериуд нь хүний өдрийн хэрэгцээг бүрэн хангаж, хүүхэд болон том хүний дархлааны систем, аливаа амьсгалын замын халдвар, бактери болон вирусийн эсрэг нөлөө үзүүлэх замаар хоол боловсруулах системийг дэмжиж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн үүрэгтэй юм.

150 мл савлагаатай энэхүү пробиотик таргийг 1 удаа уухад бусад төрлийн пробиотикийн нунтаг бэлдмэлийг 8 удаа хэрэглэсэнтэй тэнцэх хэмжээний ашигтай бактерийг авах бөгөөд өдөр бүр тогтмол хэрэглэснээр дархлаа болон зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөлөөс бүрэн сэргийлж чадах юм байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.