Уншиж байна ...

Хүчилтөрөгч үйлдвэрлэсэн анхны хувьцаа эзэмшигчдийн хурал болж өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Тогтвортой хөгжлийг түүчээлэгч Инвескор санхүүгийн байгууллагын  2024 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийснээр замын түгжрэлд зарцуулах 300 гаруй цаг,  0.73тн гаруй нүүрсхүчлийн хий  ялгарахаас сэргийлж, 8400 цаас хэмнэснээрээ онцлогтой болж өндөрлөлөө. 

зураг
 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4-р сарын 29-ний өдөр Инвескор апп болон invescore.mn цахим хуудсаар дамжуулсан бөгөөд хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид 93.33% ирцтэй оролцож, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот тогтоолд заасны дагуу дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, баталлаа. Үүнд: 

  • Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;   
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төсвийг батлах;  
  • Гадаад валют арилжаа эрхлэхтэй холбоотой Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлах; 
  • Компанийн “Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” батлах; 
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах; 

Хуралд идэвхтэй оролцсон  хувьцаа эзэмшигчдэдээ Инвескор санхүүгийн байгууллагын зүгээс компанийн Тогтвортой хөгжлийн бодлогын зарчмуудад нийцүүлэн модны үрсэлгээ авах эрх бэлэглэснээр 1200 хайлаас мод шинээр тарих боломжийг бүрдүүлж байна. Энэ нь 70тн хэмжээний хүчилтөрөгч байгальд үйлдвэрлэх ач тустайгаас гадна цаг агаарын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, цөлжилтийг сааруулах гэх мэт олон сайн үр дагавартай юм.  

Ногоон хөгжилд хөрөнгө оруулагч  
хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье! 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.