Уншиж байна ...

Хонконгт зорчихдоо Hipay аппликейшнээр төлбөрөө төлөх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Монгол улсын иргэдийн зорьж очдог аялал жуулчлалын гол газрын нэг бол Хонконг билээ. Hipay аппликейшний хэрэглэгчид Хонконгт ажиллах, аялах хугацаандаа Hipay аппликейшнээр Alipay+/ AlipayHK лого байршуулсан бүхий л худалдаа, үйлчилгээний газарт өрсөлдөхүйц валютын ханшаар, хугацааны алдагдалгүйгээр, хормын дотор төлбөрөө төлөх боломжтой болж байна.

зураг
 

“Ant International” компанийн охин компани Alipay HK нь Хонконгт QR төлбөр тооцоог дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулан ажилладаг. Энэ хүрээнд  Alipay+ системийн хамтрагч нийт мерчантуудын 90 гаруй хувь нь болох 9 орны тэргүүлэгч 14 цахим хэтэвч, банкны аппликейшнийг эх орондоо мэт Хонконгт төлбөр тооцоо хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож, нээлтээ хийлээ. Эдгээр компаниудын нэг нь Монгол улсаас төлөөлж “Хайпэй” ХХК-ийн Hipay аппликейшн багтаж байгаа юм.

зураг
 

Уг үйл ажиллагааны нээлтэд Монгол улсын Hipay, Малайз улсын Touch'n Go eWallet, Тайланд улсын TrueMoney, MPay (Макаогийн SAR, Хятад), БНСУ-ын Kakao Pay, Филиппин улсын GCash, Tinaba (Итали) тэргүүтэй компанийн удирдлагууд оролцжээ.

“Хайпэй” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Сайханжаргал хэлэхдээ “Хонконг руу  манай улсын иргэд визгүй зорчдог учраас аялал жуулчлалын зорилгоор зорчих урсгал хамгийн их байдаг газруудын нэг. Ийнхүү Alipay+ үйлчилгээг Хонгконгд албан ёсоор эхлүүлж байгаа нь хэрэглэгчдэдээ дотоодын хэтэвчээрээ Хонконгт эх орондоо мэт төлбөр тооцоо хийх боломжийг олгож байгаад бид баяртай байна” гэв.

Мөн энэ үеэр Alipay+ болон тэргүүлэгч түншүүдийн удирдагчид Хонконг дахь харилцагчийн үйлчилгээний нэгдсэн механизмыг бий болгож, түншүүддээ хил дамнасан төлбөрийн туршлагыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, цахим хэтэвч хэрэглэгчид болон худалдаачдад хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний шинэчлэлээр дамжуулан үйлчилгээгээ илүү сайжруулахад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон байна. Түүнчлэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар харилцагчдад үзүүлэх үйлчилгээг чанаржуулж, үйлчилгээ авах хугацааг багасгаж чадсан талаар уулзалтад оролцсон төлөөллүүд туршлагаа хуваалцлаа.

зураг
 

“Хайпэй” ХХК нь “Ант групп”-ийн Монгол улс дахь цор ганц стратегийн түнш компани бөгөөд өнгөрөгч оны 4 дүгээр сард Alipay мөнгөн гуйвуулга, 9 дүгээр сард Alipay+ үйлчилгээнд нэгдсэн. Ингэснээр Монгол улсын иргэд гадаад улсад ажиллах, аялах хугацаандаа Alipay+ нэвтэрсэн дэлхийн 40 гаруй улсад Hipay хэтэвчээр, Hipay аппликейшнд холбосон банкны картаар мөн ЗЭЭЛЭЭР төлбөр, тооцоо хийх боломжтой болсон юм.

 

Эх сурвалж: linkedin.com, businesswire.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.