Уншиж байна ...

Байшиндаа дулаахан амьдрах Дулаан Шийдэл

ikon.mn
2024 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэл хотын утааны асуудал дээд цэгтээ хүрч, иргэдийн эрүүл мэндэд шууд бусаар хор хөнөөл учруулсаар олон жилийн нүүрийг үзжээ. Өвөл болохоор сөхөгдөж, дулаарах үед таг мартсаар л. Утаагүй зуух, цахилгаан автомашин, сайжруулсан шахмал түлш зэрэг олон арга хэмжээ авсан ч аль нь ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.

Тэгвэл энэ асуудлыг гэр хорооллын өрхийн түвшинд нь шийдвэрлэх зорилт, шийдэл бүхий Европын холбооны СВИЧ-Азиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг та бүхэнд танилцуулъя.

Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь галлагаатай сууцанд амьдардаг ба тэдний 77 хувь нь байшин, үлдсэн 23% нь гэрт амьдардаг судалгаа гарчээ. Галлагааны түлш, эрчим хүчний хэрэглээг багасгаснаар яндан бүрээс гарах утааг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Товчхондоо бол дулаан байшинг ойр ойрхон галлах шаардлагагүй.

Арга зам

Та байшинд амьдардаг, өвлийн улиралд өдөрт 4 удаа сайжруулсан шахмал түлшээр галладаг гэж бодъё. Тэгвэл 2023 оны өвлийн хэмжилтийн дүнгээр та байшингийнхаа дулаан алдагдлыг оновчтой зөв тодорхойлж, тэр хэсэгтээ сайн дулаалга хийчихвэл өдөрт 4 биш 2 удаа л галлах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь урт хугацаандаа өрхийн санхүүг хэмнэхээс гадна өрхийн гишүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр болох юм.

Манай байшин дулаахан шүү дээ?

Хэдий галлагаа хийгээд таны байшин дулаахан байгаа мэт санагдаж болох ч өдөрт ердөө 1-2 удаа галлах төдийд өдөржин дулаанаа хадгалж чадаж байна уу? Харин байшингаа дулаалснаар ингэх бүрэн боломжтой. Хүмүүс байшингийнхаа аль хэсгээр дулаанаа илүү алддагийг тэр бүр мэддэггүй, эсвэл байшингаа дулаалахдаа стандарт бус, чанаргүй материал сонгох технологийн дагуу дулаалахгүй байх зэргээс шалтгаалж үргэлж дулаан алдагдаж байдаг. Байшингийн нийт дулаан алдагдлын:

  • 35% хананаас
  • 25% дээврийн хөндийгөөр
  • 15% цонх болон хаалгаар
  • 15% шал болон суурь хэсгээр алдагддаг байна. 
зураг
 

Хэрэв хоол хийгээгүй ч гэрт чийгтэй байх, галласан ч 2-3 цагийн дараа эргээд хүйтэн болох, цахилгаан болон түлшний зардал өндөр гарах, цонх цантах байдлууд илэрвэл байшинд тань дулаан их хэмжээгээр алдагдаж байна гэсэн үг юм. 

Тэгвэл яаж дулаалах вэ? 

Хэрэв та байшингаа дулаалуулахыг хүсвэл төслийн дуудлага төвийн утас болох 7505-2000 эсвэл “Дулаан шийдэл төсөл” пэйжийн чатаар холбогдож захиалга өгнө. Таны захиалгын дагуу дулаалгын зөвлөх очиж дулаан алдагдлыг тодорхойлж, ямар дулаалга хийвэл тохиромжтой эсэхэд зөвлөгөө өгч үнийн санал боловсруулах техник хэмжилт хийх юм. Үүний дараа байшин бүрд тохирсон зөв, чанартай материалыг сонгож сургагдсан бригад очиж байшинг дулаалах ажлыг эхлүүлнэ. Ингээд дууссаны дараа үйлчлүүлэгчдэд эрчим хүчний аудиторын хэмнэлтийн гэрчилгээ гаргаж өгөх юм. 

зураг
 

Ямар, ямар төрлийн дулаалгын үйлчилгээ байдаг вэ?

Дээврийн адрын хөндийн дулаалга
Ханын хөвөн болон хавтан дулаалга
Цонх сайжруулалт
Суурийн дулаалга
Шалны дулаалга зэрэг сонголтоор эсвэл бүтэн дулаалга хийх боломжтой. Мөн түүнчлэн дулаалгыг өнгө, дизайн, материалын олон сонголтоор хийж болно. Байшингийн аль хэсгийг дулаалахаас хамаарч эрчим хүчний хэмнэлт хэлбэлзэх ба жишээлбэл дээврийн хөндийг 5 см эрдэс хөвөнгөөр дулаалахад 14%-ийн хэмнэлт гарах бол 20см-аар дулаалахад 30%-ийн эрчим хүч хэмнэгддэг гэх мэт.

зураг
 

Өмнө нь дулаалж байсан айлууд бий юу? Ямар туршлагатай вэ? 

Бид 2018-2022 оны хооронд “Дулаан шийдэл I” төслийг Европын холбооны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж 1546 өрхөд дулаалгын үйлчилгээ үзүүлж нийт 3556 тонн хүлэмжийн хийг бууруулжээ. Харин 2022 оноос төслийн дараагийн шат болох “Дулаан шийдэл II” төслийг эхлүүлэн нийт 5900 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Төслийн талаар?

Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан болон Монголын Ногоон Санхүүгийн Корпорац хамтран “Дулаан шийдэл II” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөр, Абби Пиер сан, ГАГГА сан болон Францийн хөгжлийн агентлаг ажиллаж байна.

зураг
 

Зээлээр дулаалгын үйлчилгээ авах боломж бий юу?

Амины орон сууцаа дулаалах чиглэлээр Хаан, Хас, Төрийн банк, Богд банкны ногоон зээлд хамрагдах боломжтой. Мөн түүнчлэн GSB Capital, Visionfund Mongolia, Транскапитал зэрэг ББСБ-ын зээлийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг авах боломжтой байна. 

зураг
 

Байшингаа дулаалах бол доорх хаягаар холбогдоно уу:

Facebook хуудас: Дулаан шийдэл төсөл
Утас: 7505-2000
Веб: www.dulaalga.mn 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.