С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав.
Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
Factcheck:
1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, зураглаач, жолооч хийсэн тухай ямар нэгэн мэдээлэл нэвтрүүлгийн аль ч хэсэгт огт дурдагдсангүй.
Тэгвэл Ч.Содбилэг нь ямар мэргэжилтэй болохыг бид хайж үзлээ. Түүний талаар News.mn агентлаг 2018.01.09-нд “Шинэ нэр: Залуу түүхч Ч.Содбилэг” гэсэн нийтлэл бэлтгэн түгээж байжээ.
Уг нийтлэлд түүнийг “Монголын их Юань улсын түүх” хэмээх боть номыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа бичиж, Монголынхоо түүхч, эрдэмтэн, судлаачдад сайшаагдсан бүтээл туурвиж чадсан залуу түүхч Ч.Содбилэг гэж онцлоод 2017 онд гурав дахь ном болох “Сэнтий түшсэн хатад” номыг бичсэн гэжээ.
Уг номыг m-book номын цахим худалдааны сайтад 2018.09.07-нд нийтэлж байсан байна.
Харин түүний албан тушаалын талаар Tagtaa Publishing компанийн үүсгэн байгуулагч, редактор Б.Баясгалан 2024.04.21-ний 10:26 цагт жиргэснээр олон нийтэд хүргэв.
Уг мэдээллийг бид өнөөдөр 15:30 цагт cabinet.gov.mn сайтаас нягтлахад Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлэл дунд Ч.Содбилэг гэсэн нэр байгаагүй юм.
Factcheck:
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагын талаар тусгажээ.
Үүний
24 дүгээр зүйлд Зар сурталчилгаа гэсэн хэсэгт
Иймд өргөн нэвтрүүлгүүдийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг хянаж зохицуулдаг эсэх талаар Харилцаа, холбооны зохицуулах газраас тодрууллаа. Гэвч хариуцсан албан тушаалтан нь томилолттой байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэдэг тайлбар өгөв.
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг ХХЗХ-ны 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2016 оны 29 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан мэдээлэл ХХЗХ-ны вэбсайтад нээлттэй байгаа юм.
Уг нөхцөл шаардлагад дараах заалтуудыг тусгасан байна. Үүнд:
Хэрэв эдгээр үүргийг хэрэгжүүлээгүй буюу ерөнхий нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хороо нь зөрчлөөс хамааруулан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан эдийн засгийн хариуцлага хүлээлгэх эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах шаардлагатай арга хэмжээг авна гэж заасан байна. Тодруулбал:
Factcheck:
Нэвтрүүлгийг олон телевизээр нэгэн өдөр зэрэг түгээж байгаа нь зорилготой буюу пропаганда гэж харж болохуйц байна.
Пропаганда гэдэг нь “Ямар нэг сэдвийн зөвхөн нэг хэсгийг агуулсан мэдээлэл, санаа, үзэл бодол, зургийг хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөх зорилгоор цацах, нийтлэх, эсвэл өөр хэлбэрээр тараах” гэж тодорхойлсон байдаг.
Ялангуяа, улс төрийн шалтгаан, үзэл бодлыг сурталчлахад ашигладаг хэмээн олон улсад тодорхойлдог.
УИХ-ын сонгууль болох дөхөж байгаа энэ үед улс төрийн нэрт зүтгэлтний амиа алдсан хэргийн сэдэвтэй уг нэвтрүүлгийг Засгийн газарт, Ерөнхий сайдын ажлын албанд удирдах албан тушаал хашиж байсан хүн хөтөлсөн нь анхнаасаа улс төрийн зорилготой гэж харж болохоор байна.
Ашигласан эх сурвалжууд:
Эх сурвалж: Factcheck.mn