Уншиж байна ...

Парадын бэлтгэлийн үеэр Малайзын зэвсэгт хүчний хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Малайзын тэнгисийн зэвсэгт хүчний парадын бэлтгэлийн үеэр хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөн сүйрчээ.

Нэгийнх нь сэнс нөгөөгийнхөө сэнстэй мөргөлдсөний дараа хоёр нисдэг тэрэг хоёул газарт унасан байна.

зураг
 

Нисдэг тэрэгнүүдэд нийт 10 хүн зорчиж явсан нь бүгд амиа алджээ.

Осол болсон газар нь Малайзын тэнгисийн цэргийн агаарын бааз байрладаг Лумут хот юм байна.

Долоон хүнтэй HOM M503-3 загварын нисдэг тэрэг стадионы гүйлтийн зам дээр унасан бол гурван хүнтэй Fennec M502-6 загварын нисдэг тэрэг ойролцоох усан санд унажээ.

Нисдэг тэрэгнүүд ирэх сард зохион байгуулагдах Тэнгисийн Флотын Нээлттэй Хаалганы Өдрийн үзүүлбэрт бэлдэж байсныг эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP