Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Хүн ам, жендэр, хөгжлийн асуудал" сэдэвт Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно

ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бишрэлт зочид буудлын хурлын танхимд

09:00-16:00 цагт Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга болон холбогдох албан тушаалтнуудад Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог, сонгуулийн зохион байгуулалтын чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт болно.

МУИС-ийн төв номын санд

10:00 цагт "Хүн ам, жендэр, хөгжлийн асуудал" сэдэвт Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно. 

11:00 цагт "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт

10:00 цагт Үерийн ус зайлуулах магистралыг суурин давхартаа оруулсан барилга барьж буй "Авзага" гэх компани нь хууль зөрчиж, хотын стандартыг мөрдөхгүй буйг оршин суугчид эсэргүүцэж удаа дараа шүүхээр явжээ. Гэвч барилга одоог хүртэл баригдаж байгаа төдийгүй нийслэл төсөв гаргаж үерийн усны магистралыг өөр тийш нь татах гэж байгаа хэмээн оршин суугчдад хэлжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлээс мэргэжилтнүүд очно. 

“Монгол ньюс”-ийн хэвлэлийн танхимд

11:00 цагт “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Таван шарын төмөр замын уулзварт

11:00 цагт Таван шарын уулзварын төмөр зам, авто замын огтлолцлыг арилгах нүхэн гарцын явцын талаар хариуцсан инженер техникийн ажилчид мэдээлэл өгнө.

Сонгуулийн ерөнхий хорооны байранд

12:00 цагт Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөллийг Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хассан. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн төдийгүй төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзээд Увс аймгийн ИТХ-аас шаардлага хүргүүлнэ.

Соёлын төв өргөөнд

12:00 цагт СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуулийн сурагчид 2023-2024 оны хичээлийн жилд сурч мэдсэн зүйлсээ танилцуулж тайлагнах арга хэмжээ болно.

Цахимаар 

15:00 цагт ЕБС төгсөгчдийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарна.

Зураг
17 | 18 | 20 цаг