Дархан ONDO боллоо
Монгол залуусынхаа хөгжүүлсэн технологийг ашиглан, орчин үеийн стандартын дагуу үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “ONDO” компани Монгол улсын хоёр дахь том хот болох Дархан “залуусын” хот руу сүлжээгээ тэлж, анхны станцуудаа асаалаа. Саяхныг болтол зөвхөн Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байсан ONDO-гийн сүлжээг бусад хот, орон нутгуудад хэзээ орох талаарх асуулт хүмүүсийн дунд их байсан билээ. Олон хүний анхаарлын төвд байсан энэ асуултад эхний хариултыг өгч ийнхүү орон нутаг руу анхны сүлжээ тэлэлтээ хийсэн нь энэ юм.
Сүлжээ тэлэлтийн ажил цаашид үргэлжилж, тун удахгүй шинэ газруудад сүлжээ оруулахаар ONDO-гийн залуус ажиллацгааж байгаа ажээ. ONDO-гийн станцууд асах дараагийн байршил хаана байх талаарх хүлээлт өндөр байна.
Ташрамд дуулгахад ONDO нийт хэрэглэгчдэдээ зориулан илүү их дататай, илүү их хэмнэлттэй сарын багцуудаа идэвхжүүлээд байгаа юм. Та ердөө 9,000 төгрөг төлөөд бүтэн сарын турш ашиглах 30GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 30 минутын ярианы эрхтэй сарын багц авах боломжтой бөгөөд 50GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 50 минут ярих эрхтэй багцыг 15,000 төгрөгөөр идэвхжүүлэх боломжтой ажээ. Харин интернэтийг алхам тутамдаа хэрэглэж байдаг дата мангасууддаа зориулан 80GB дата, сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээнд 80 минут ярих боломжтой 20,000 мянган төгрөгийн багцаа гаргаад байна.
Улаанбаатар хотоос гаднах анхны хэрэглэгчид болох Дарханчууд энэхүү шинэ багцын мөн анхны хэрэглэгч болох боломж ийнхүү бүрдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

