Капитрон банкны “Нэмдэг хадгаламж” урамшуулалт аяны супер шагнал болох Ланд 300 автомашин эзэндээ очлоо
Капитрон банк нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн 10-р сард хадгаламжийн урамшуулалт аяныг зарлан, зохион байгуулдаг.
Тус аяныхаа хүрээнд Капитрон банк нь хадгаламждаа тогтмол орлого хийн, хуримтлал үүсгэж чадсан эрхэм харилцагчдынхаа ухаалаг хуримтлалыг урамшуулах, хуримтлал үүсгэх дадлыг нь дэмжих зорилгоор 100,000 төгрөгийн хадгаламж тутамд 1 сугалааны эрх олгож, Супер шагналуудыг азтай харилцагч нартаа олгосоор ирсэн.
Тэд өнгөрсөн хугацаанд Хагас пассив хаус, 100.000.000 төгрөг, Цахилгаан автомашин, Гадаадад хосоороо аялах эрх, Iphone гар утас, Macbook, Цахилгаан дугуй, Мэргэжлийн зургийн аппарат, Bluetooth чихэвч, Ухаалаг зурагт, Сагсанбөмбөг болон Хөлбөмбөгийн дэд лигийн тоглолт үзэх 1 жилийн эрх, Хадгаламжийн эрхийн бичиг гэх мэт нэр төрлийн 200 гаруй шагналуудаар харилцагч нараа урамшуулсан байдаг.
Энэ жилийн хувьд “НЭМ+ДЭГ хадгаламж” урамшуулалт аянаа 2023.10.24 – 2024.02.05-ны өдрийн хооронд амжилттай хэрэгжүүлж, Супер шагналд LAND300 GRX автомашин болон Гадаадад хосоороо аялах эрх, Iphone 15 pro max гар утас, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, Ухаалаг зурагт, Bluetooth чихэвч, Ухаалаг цаг гэх мэт 34 шагналыг харилцагчдадаа урамшуулал болгон гардууллаа.
Супер шагнал болох LAND300 GRX автомашины эзнээр Капитрон банкны “26 долоо хоног” болон “52 долоо хоног” хадгаламжийн данс эзэмшигч, харилцагч, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хүүхдийн эмч Б.Мөнхсайхан тодорлоо.
Б.Мөнхсайхан нь “26 долоо хоног” хадгаламждаа 7 хоног бүр тогтмол орлого хийн, хуримтлалт үүсгэснээр “Нэм+дэг хадгаламж” урамшуулалт аянд оролцож, ийнхүү Супер шагналын эзэн болсон байна.
Б.Мөнхсайхан: “Би тогтмол хуримтлал үүсгэдэг бөгөөд хуримтлуулах дадлыг өөртөө бий болгоход Капитрон банкны 26 болон 52 долоо хоногийн хадгаламж их тус болсон” гэлээ. Мөн тэрбээр, энэхүү Ланд 300 автомашин нь эдийн засаг хийгээд нийгмийн хүндхэн цаг үед залуу хүнд өгөөжтэй, нүдээ олсон биет шагнал боллоо гэдгийг онцлон дурдсан юм.
Капитрон банк “НЭМ+ДЭГ хадгаламж” урамшуулалт аянаараа:
- Энгийн хугацаат хадгаламж
- Урьдчилсан хүүт хадгаламж
- “52 долоо хоног” хадгаламж
- “26 долоо хоног” хадгаламж
- “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж
- Цалингийн хуримтлал
- Урамшуулалт хадгаламж
- Зарлагын эрхтэй хадгаламж зэрэг хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн харилцагч нартаа хамгийн өндөр өгөөжтэй хүү нөхцөлөөр санал болгон, урамшуулалд хамруулсан байна.
Анх 2001 онд 17 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Капитрон банк нь өдгөө 600 орчим ажилтан, 43 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Капитрон банк сүүлийн 6 жилийн хугацаанд банкны салбарт эзлэх байр сууриа тасралтгүй нэмэгдүүлсээр нийт актив 8 дахин өсөхийн зэрэгцээ МҮХАҮТ-аас тодруулдаг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжээр 7 жил дараалан шалгарсан. Мөн Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж “B3” үнэлгээг 5 жил дараалан хангаад буй Монголын хамгийн хурдтай өсөж буй банк юм.
Сар шинийн босгон дээр өөрийн хэрэгцээндээ зориулан хуримтлал үүсгээд, урамшууллын эзэд болсон азтай харилцагч нарт баяр хүргэе!
Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
