Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжинд аюултай түвшинд хүрээд буй агаарын чанар Улаанбаатарын хувьд дундаж үзүүлэлт!

Б.Дөлгөөн
2015 оны 12 сарын 1
iKon.MN

Өчигдөр Бээжингийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ (PM2.5) түүхэнд хоёрдугаарт орох аюултай түвшинд хүрсэн тухай мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсон юм.

Харин Agaar.mn сайтад үзүүлснээр өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарын Толгойт орчимд PM2.5 үзүүлэлт 693-т хүрч байжээ. Өчигдөр шөнө 01:00-02:00 цагийн үед 466-д хүрсэн ба энэ нь Улаанбаатарын хувьд дундаж үзүүлэлт. Энэ хэмжээ бол Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их үзүүлэлт юм.

Бээжинд агаар ийнхүү бохирдсонтой холбоотойгоор хотын ойролцоох үйлдвэрүүд зогсох буюу ажиллагаагаа бууруулах, барилгын ажлуудыг зогсоож хүнд машин техникээр материал тээвэрлэхийг болиулах арга хэмжээ авсан.

Харин Улаанбатарт ямар арга хэмжээ авч байгаа вэ?