Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн агаарын бохирдол АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бээжин хотын эрх баригчид агаарын бохирдлын түвшинг “улбар шар” буюу хамгийн дээд хэмжээнд хүрснийг зарлалаа.

Энэ нь 2015 оны туршид хүрсэн оргил үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл PM 2.5 (2.5 микрометрээс бага диаметртэй тоосонцрын хэмжээ) үзүүлэлт нэгж шоо метрт 274 микрограм хүрсний дараа засгийн газраас “аюултай” түвшинд хүрснийг зарлажээ.

Энэ хэмжээ бол Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагаас тогтоосон нэгж шоо метрт 25 микрограм хэмээх зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их үзүүлэлт юм.

Ингэснээр хотын ойролцоох үйлдвэрүүд зогсох буюу ажиллагаагаа бууруулах, барилгын ажлуудыг зогсоож хүнд машин техникээр материал тээвэрлэхийг болиулж байгаа аж.

Бас Бээжинд салхигүй болсноос утаа хуримтлагдаж ирэх Лхагва гарагт орж ирэх агаарын урсгалыг хүртэл арилхааргүй болжээ.

Өнөөдөр өглөө байдал бүр муудаж PM 2.5-ийн хэмжээ 480 хүрсэн байна.

Хятад улс дэлхийн нүүрсний тэн хагасаас илүүг хэрэглэж, нүүрсхүчлийн хий ялгаруулалт нь АНУ-аас хоёр дахин илүү байдаг юм.

Хотууд дотроос Бээжин хот хамгийн их агаарын бохирдолттойд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Mashable