Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Завхан нутгийн ҮЗЭСГЭЛЭН

ikon.mn
2015 оны 1 сарын 17
iKon.MN

Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт байрлах бөгөөд баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг.

Нийт 70 орчим мянган хүн амтай бөгөөд 24 сум, 113 багтай ажээ. Завхан аймаг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Доор буй зургууд нь тус аймгийн Нарийн, Мухар голын зургууд юм.

Тус аймаг нь говь, хангай хосолсан нутаг дэвсгэртэй ба зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр бий.

Мөн Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай ажээ.

 

Гэрэл зурагчин Б.Баяр

Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.


Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11