Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Арын сайхан хангай

ikon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN

Архангай аймаг нь Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хиллэдэг бөгөөд Монгол улсын хойд хэсэгт байрлана. Арын сайхан хангай нутаг нь ойт хээр, тал хээр нутагтай.  

Нутгийн баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг байна.  

Архангай аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай.

Өдгөө Архангай аймаг нь 100 мянга орчим хүнтэй ба 19 сум, 99 багт хуваагддаж ажээ.

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Архангай аймагт аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11
Гэрэл зургийг С.Баяр

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18