Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

1-3 өрөө хуучин орон сууцны үнэ ЧД-т хамгийн өндөр байна

ikon.mn
2014 оны 9 сарын 5
iKon.MN

REAL PROPERTIES ULAANBAATAR Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компаний хийсэн "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ - 2014 ОНЫ 8 САР " -ийг танилцуулж байна.

Судалгааны зорилго нь УБ хотын орон сууцны болон оффис, хаусын барилгыг албан ёсны хаягаар бүртгэж улмаар бүх барилгын мэдээллийг цуглуулж тэдгээрийн арилжаанд орж буй мэдээллийг үнэн зөв, бодитой гаргахыг зорьж байгаа.


 

I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцыг дүүргээр ангилж харвал: 

Нийт орон сууцны барилгын 52%-ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.

Энэ хэмжээгээрээ энэ хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.

Өөрөөр хэлбэл нийт орон сууцны зарын 62%-нь эдгээр хоёр дүүргээс байгаа нь 8 сарын судалгаанаас харагдаж байна.

8 сарын хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад 2 өрөө байрны зар хамгийн их буюу нийт зарын 49% байсан бол 1 болон 3 өрөө 45% , 4 болон 5 өрөө байрны зар 7%-г эзэлж байна.

Харин үнийн хувьд ЧД-т 1-3 өрөө байр хамгийн үнэтэй байгаа бол СХД-т 1-4 өрөө хамгийн хямд байна. 

Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ /2014 оны 8 сар/

Дүүрэг Түүврийн тоо 1 ӨРӨӨ 2 ӨРӨӨ 3 ӨРӨӨ 4 ӨРӨӨ 5 ӨРӨӨ
Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо
БГД 167 73,612,500 40 103,963,643 84 145,302,081 37 161,150,000 5 260,000,000 1
БЗД 128 71,601,889 18 105,361,604 53 154,188,933 45 188,010,909 11 195,000,000 1
СБД 40 69,000,000 8 119,015,217 23 170,360,000 3 309,334,315 5 280,000,000 1
СХД 74 56,285,714 28 91,717,500 40 128,250,000 4 152,500,000 2    
ХУД 38 61,594,000 11 124,727,118 17 154,056,457 7 363,000,000 3    
ЧД 28 79,444,444 9 126,597,857 14 188,705,000 2 329,826,667 3    
Дүн 475 68,016,386 114 106,562,303 231 150,964,941 98 234,621,434 29 245,000,000 3

Хуучин орон сууцны барилгын хийцийг

  1. Бүрэн цутгамал
  2. Төмөр бетон карказ
  3. Угсармал
  4. Тоосгон гэж ерөнхийд нь ангилсан

Нийт зард тавигдсан орон сууцны барилгын хувьд барилгын хийц, барилгын байршилыг авч үзье.
Байршилыг 2 ангилсан

  • Хотын төв
  • Хотын төв бус

Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана.

Үүнийг Дүүрэг хороогоор тайлбарлавал

  • ЧД-ийн 1-6-р хороод
  • СБД-ийн 1-8-р хороод
  • БЗД-ийн 1, 3, 6, 15, 25-р хороод тус тус багтана.

Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл

Дүүрэг Түүврийн тоо БАРИЛГЫН ХИЙЦ БАЙРШИЛ
Бүрэн цутгамал Карказ Тоосго Угсармал Хотын төв Хотын төв бус
БГД 167 4 69 36 58   167
БЗД 128 5 52 30 41 37 91
СБД 40 5 11 9 15 31 9
СХД 74 1 34 20 19   74
ХУД 38 7 23 6 2   38
ЧД 28 1 11 6 10 28  
Дүн 475 23 200 107 145 96 379

 

1.2 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС


Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч, үнэ тогтооход ямар хүчин зүйлс нөлөөлж буйг хэмжин тогтоох боломжтой бөгөөд 8-р сарын байдлаар хуучин орон сууцны үнэнд нөлөөлөх дараах хүчин зүйлүүдийг авч үзлээ. Үүнд: 
1. Барилгын хийц 

  • Бүрэн цутгамал
  • Төмөр бетон карказ
  • Тоосго
  • Угсармал гэж ангилсан бөгөөд бүрэн цутгамал болон бусад хийцээс хамаарсан эсэх

2. Байршил 

  • Хотын төв 
  • Хотын төвд хамаарахгүй гэж ангилсан бөгөөд үүнээс хамаарсан эсэх

3. Өрөөний хэмжээ 
4. Өрөөний тоо
5. Ашиглалтанд орсон он
6. Барилгын нийт давхар
7. Тухайн байрны давхар
8. Агаарын бохирдол /Агаарын чанарын индекс буюу АЧИ-ийн дундаж/

  • SO2 хүхэрлэг хий
  • NO2 азотын давхар исэл
  • PM2.5 жижиг ширхэглэлт тоосонцор
  • PM10 том ширхэглэлт тоосонцор Зэрэг багтах бөгөөд 2014 оны 02 сарын хэмжилтийн үр дүнг суурь болгон авсан

Эдгээр 8 хүчин зүйлээр шинжилгээ хийж үзэхэд тухайн орон сууцны давхар нөлөөлөхгүй байсан бөгөөд бусад 7 хүчин зүйлээр хуучин орон сууцны үнэ 90.5% тайлбарлагдаж байв. Бусад хүчин зүйл орон сууцны үнэнд хэрхэн нөлөөлсөнийг авч үзье.

  • АЧИ буюу тухайн байрны байрлал дахь агаарын чанарын индекс нэмэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай.
  • Өрөөний хэмжээ 1м2-аар нэмэгдвэл байрны үнэ дундажаар 1,8 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны барилгын нийт давхар өндөр болох тусмаа байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Өрөөний тоо 1-ээр нэмэгдэхэд байрны үнэ дундажаар 12.7 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн орон сууцны ашиглалтанд орсон он 1 оноор шинэчлэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай
  • Тухайн байрны барилгын хийц хэрэв бүрэн цутгамал бол байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны байрлах давхар 1-ээр нэмэгдэхэд байрны үнэ нэмэгдэх бөгөөд эерэг хамааралтай

 

II. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ

 

2.1 ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, ХАНШИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 08 сарын байдлаар нийт 187 төсөл хэрэгжиж байна.

Нийт төслийн 65 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна. 

Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014 оны 8 сар/

 

Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–н дундаж үнийг авч үзэхэд энэ оны 8-р сарын байдлаар 2405.08 мянган төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг 8-р сарын байдлаар 3,038 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2,747 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Баянзүрх дүүрэг 2,319 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая ба түүнээс доош үнэлгээтэй гарлаа.

 

Үнийн ялгаатай байдал барилгын явц, хийц, зэрэглэл болон байршлаар /2014 оны 8 сар/

 

 

2.2 ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС
УБ-ын төвийн 6 дүүргийн борлуулалт хийж буй 187 төслийн мэдээлэлд тулгуурлан орон сууцны 1м2-ийн үнэ ямар ямар дотоод хүчин зүйлээс хамаарч байгааг тогтоохыг зорив. 2014 оны 08 сарын байдлаар дараах дотоод хүчин зүйлийг таамаг хүчин болгон дэвшүүлж гаргалаа. Үүнд:

  • Тухайн төслийн байршил /хотын төв эсэх/
  • Тухайн төслийн барилгын нийт давхар
  • Барилгын явц /хувь/
  • АЧИ /дундаж/
  • Зэрэглэл /тансаг, дээд болон бусад/
  • Урьдчилгаа төлбөр /хувь/
  • Тухайн төслийн нийт айлын тоо
  • Ашиглалтанд орох хугацаа 
  • Зогсоолтой эсэх /дулаан зогсоол шийдсэн эсэх/
  • Барилгын хийх /бүрэн цутгамал болон бусад/

Гэсэн бүрэн мэдээлэл авч болох хүчин зүйлсийг 1м2 –ийн үнэлгээнд нөлөөлнө гэж тооцон таамагласан бөгөөд үүнээс шинжилгээ хийж үзэхэд дараах 4 хүчин зүйл нь төслийн орон сууцны 1м2-н үнийг 71% тайлбарлаж байна.

  • Тухайн төслийн байрлал хотын төвд бол байрны 1м2 үнэ дундажаар 381 мянган төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн төслийн нийт давхар 1-ээр нэмэгдэхэд байрны 1м2 үнэ дундажаар 36 мянган төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн барилгын байрлал дахь дундаж АЧИ нэмэгдэхэд байрны 1м2 үнэ буурах хамааралтай
  • Тухайн төслийн зэрэглэл тансаг болон дээд бол байрны 1м2 үнэ дундажаар 1,5 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай

Ерөнхийдөө төслийн хувьд 1м2 –ийн үнэ дээрх 4 хүчин зүйлээс хамаарч байна.


III. ОФФИСЫН ХАНШИЙН МЭДЭЭ


Оффисын зах зээлийг 08 сарын байдлаар зар сонин, өдрийн сонин болон бусад эх үүсвэрээс 38 зарын мэдээ цуглуулж анализ хийж үзлээ.

Энэхүү ЗЗ-ийн хувьд хотын төвд байрладгаараа онцлог юм.

Төвийн 6 дүүргээс СХД-т оффисын барилгын мэдээлэл байхгүй байгаа нь дээрх онцлогийг харагдуулж байгаа ба мөн байршилын хувьд 38 оффиссоос 57,5% нь хотын төвд байрлаж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь хотын төвтэй маш ойр байрласан байна. 

Зарах буюу түрээслэх оффисын хувьд 2000 оноос хойш ашиглалтанд орсон оффис байгаа бөгөөд 35% нь 2014 онд ашиглалтанд орсон барилга эзэлж байна.

Оффисын ханшийн мэдээ /2014 оны 8 сар/

Шалгуур Ангилал ЗАРАХ ТҮРЭЭСЛЭХ
Зарын тоо 1м2-н дундаж үнэ Зарын тоо 1м2-н дундаж үнэ
Дүүрэг БГД 1  2,200,000 2  27,500
БЗД 5  3,968,000 6  30,472
СБД 4  5,181,250 14  42,068
ХУД 3  5,458,333 5  40,271
ЧД 3  4,150,000 4  27,083
Байршил Хотын төв 9  4,397,222 17  37,419
Хотын төв бус 7  4,573,571 14  35,740

Ашиглалтанд орсон

/орох огноо/

2000     1  22,000
2008     1  40,000
2009     1  22,500
2010     4  37,125
2011 1  5,600,000 1  40,000
2012     2  37,500
2013 2  5,275,000 5  32,067
2014 10  4,789,000 10  47,295
2016 1  2,850,000    
Он тодорхойгүй 2  2,350,000 6  25,865
ДҮН   16  4,474,375 31  36,660

 

IV. ХАУСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон таун хаус болон хаусын 8 сарын үнийг төлөөлөл болгон 32 хаусын мэдээллийг цуглуулж хүргэж байна.

# Дүүрэг Төрөл Үнэ м2₮ Нийт үнэ Өрөөний хэмжээ
1 СХД Хаус  657,895  50,000,000 76
2 БЗД Хаус  677,083  65,000,000 96
3 СБД Хаус  928,571  65,000,000 70
4 ЧД Хаус  833,333  80,000,000 96
5 СХД Хаус  842,105  80,000,000 95
6 БЗД Хаус  1,428,571  80,000,000 56
7 БЗД Хаус  866,142  110,000,000 127
8 СБД Таун хаус  1,153,846  120,000,000 104
9 СХД Хаус  500,000  120,000,000 240
10 БЗД Хаус  1,304,348  120,000,000 92
11 СХД Хаус  1,688,312  130,000,000 77
12 СБД Хаус  1,875,000  135,000,000 72
13 СБД Хаус  1,321,429  148,000,000 112
14 НД Хаус  833,333  150,000,000 180
15 БГД Хаус  1,200,000  180,000,000 150
16 ХУД Хаус  833,333  200,000,000 240
17 ХУД Хаус  1,075,269  200,000,000 186
18 ХУД Хаус  1,089,947  206,000,000 189
19 БГД Пентхаус  2,441,860  210,000,000 86
20 СБД Таун хаус  1,776,860  215,000,000 121
21 БЗД Хаус  2,166,667  260,000,000 120
22 БЗД Пентхаус  2,550,000  262,650,000 103
23 БЗД Таун хаус  1,866,667  280,000,000 150
24 БГД Хаус  2,000,000  300,000,000 150
25 СБД Пентхаус  2,800,000  331,520,000 118.4
26 СХД Хаус  980,000  352,800,000 360
27 СХД Таун хаус  1,900,000  364,800,000 192
28 БЗД Хаус  1,125,356  395,000,000 351
29 ЧД Пентхаус  2,600,000  436,800,000 168
30 ХУД Таун хаус  2,132,701  450,000,000 211
31 СБД Хаус  1,636,364  450,000,000 275
32 БЗД Хаус  1,200,000  744,000,000 620
    ДУНДАЖ  1,446,406  227,861,563 165

Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани

Утас: 77113311

И-мэйл: info@ubrealestate.mn