Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

110-р бүрэн дунд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хүүхдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.  

Нээлтэнд хорих 411-р ангийн удирдлагууд болон  хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл, мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөллүүд очиж, хүүхдүүдэд  сэтгэлийн үг хэлж, шинэ хичээлийн жилд нь амжилт хүссэн байна.

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээлд хамрагдхын зэрэгцээ ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтанд хамрагдаж байгаа ажээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7