Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын НЭГЭН

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN

Өнөөдөр есдүгээр сарын 1-н. Хүүхэд багачууд , багш сурган хүмүүжүүлэгчдийн хүсэн хүлээдэг баярын өдөр. 

Энэ өдрийн хичээлийн шинэ жилийн нээлтийг улсын ууган сургуулиудын нэг болох Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургууль  дээрээс сурвалжиллаа. Тус сургууль энэ жил 92 дахь хичээлийн жилийн нээлтээ хийж 2480 гаруй сурагчаа угтан авч байна.

Нэгдүгээр сургуулийн захирал Б.Төгсжаргал “2014-2015 оны хичээлийн жилд манай сургууль 280 зургаан настныг хүлээн авч байна. Энэ жилээс  бага боловсролын хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдсэн бөгөөд манай сургууль болон багшлах боловсон хүчин энэ өөрчлөлтөд бэлэн болсон” гэлээ.

Бага боловсролын буюу 1-5-р ангийн сургалтын хөтөлбөр улс даяар бүрэн шинэчлэгдсэн хувилбараар хэрэгжиж эхэлж байгаа юм. 

Уг шинэчлэгдсэн хөтөлбөрийн талаар Нэгдүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.ЦэрэнхүүШинэ хөтөлбөр нь сурагчдын мэдлэг чадвар дээр суурилаад, суралцангаа, заангаа, бүтээлчээр хийж байтал хичээлийн төгсгөлд агуулга нь хүүхдүүдэд тодорхой болдог тийм систем юмаа. Мөн хичээлээс гадуурх ажил, амьдрах ухаан, иргэний боловсрол гэдэг гурван хичээлийг хэрхэн оруулах талаар уг хөтөлбөрт маш тодорхой зааж өгсөн байгаа. Энэ нь хүүхэд  хамгийн гол нь нийгмийн идэвхтэй, зөв хувь хүн болох төлөвшлийг олж авах ёстой гэдгийг онцолж байгаа юм” хэмээн ярилаа.

Шинэ хөтөлбөрт шилжиж байгаатай холбогдуулан сурах бичиг бүрэн шинэчлэгдсэн бөгөөд бүх сургуулиар тараагдсан байна.

Зургаан настнуудын эцэг эхчүүдийн төлөөлөл н.Баасанбат “Би өөрөө 30 гаруй жилийн өмнө энэ сургуулийн босгыг алхан орж суралцаж байлаа. Харин өнөөдөр хүүгээ дагуулаад ирж сургуульдаа оруулж байгаадаа баяртай байна. Их сайхан халуун дулаан мэдрэмж төрж байна даа” хэмээн хуучиллаа.

Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид энэ хичээлийн жилд  59352 сурагч шинээр элсэн суралцаж байна.

Гэрэл зургийг \mpa.mn\

 

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17