Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өдрийн турш 500 төгрөгөөр үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN

Хичээлийн шинэ жилийг угтаж нийслэлээс энэ сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.

Энэ өдрүүдэд иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчлүүлэх боломжтой юм.

10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм. Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх юм байна.

Тухайлбал,

  • Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай,
  • Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай,
  • Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай,
  • Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ.
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9